MongolWriteАлдаа шалгах

Үйлчилгээний нөхцөл

mongolwrite.com сайтын хэрэглээний нөхцөл. Сүүлд шинэчилсэн: .

Нийтлэг үндэслэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “журам” гэх) нь mongolwrite.com дээрх MongolWrite үйлчилгээг хэрхэн ашиглах, төлбөртэй эрх, хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг тогтооно.

MongolWrite нь монгол кирилл бичвэрийн үгийн алдааг онлайнаар шалгах, бичвэр засах, кириллээс уламжлалт монгол бичиг рүү хөрвүүлэх, яриа/аудиог бичвэр болгох, Word (.docx) файл татах зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Та сайт эсвэл үйлчилгээг хэрэглэж эхэлснээр энэхүү журамтай танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

MongolWrite журамд өөрчлөлт оруулж болно. Өөрчилсөн бол энэ хуудсанд шинэчилж, огноог тэмдэглэнэ. Шинэчилсэн журам нь нийтлэгдсэнээс хойш үйлчилнэ.

Энэ журамд “MongolWrite” гэж mongolwrite.com-ыг ажиллуулж буй үйлчилгээ үзүүлэгчийг, “сайт” гэж mongolwrite.com веб хуудсыг, “хэрэглэгч” гэж журмыг хүлээн зөвшөөрч үйлчлүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

Сайтын онлайн хэрэглээ

Хэрэглэгч энэ сайтыг бичвэрийнхээ үгийн алдааг шалгах, засаж сайжруулах, монгол бичиг рүү хөрвүүлэх, яриа/аудиог бичвэр болгох, Word файл татах, багцын мэдээлэл авах, төлбөртэй эрх худалдан авахад ашиглана.

Зочин хэрэглэгч бага хэмжээгээр туршиж үзэж болно. Бүртгэлтэй болон төлбөр төлсөн хэрэглэгчид илүү өргөн хүрээнд ашиглана. Үнэгүй болон төлбөртэй эрхийн хязгаарыг тухайн үед сайт дээр харуулна. Хязгаар өөрчлөгдөж болно.

Нэвтрэлт, бүртгэлд Google бүртгэл ашиглаж болно.

Хэрэглэгч системд оруулсан текст, файлын агуулга хууль ёсны байх, гуравдагч этгээдийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.

Яриа → бичвэр

«Яриа бичвэр» үйлчилгээгээр хэрэглэгч аудио эсвэл видео файлаа MongolWrite-ийн эцсийн бүтээгдэхүүнээр бичвэр болгоно. Энэ нь гуравдагч этгээдийн яриа таних (STT) API-г шууд худалдах, түрээслэх биш бөгөөд зөвхөн MongolWrite-ийн өөрийн үйлчилгээг сайжруулахад ашиглагдана.

Оруулсан аудио/видео файлыг MongolWrite сервер дээр хадгалахгүй — хөрвүүлсний дараа устгана. Зөвхөн үргэлжлэх хугацаа, төлбөрийн тооцоо зэрэг техникийн бүртгэлийг хяналтад үлдээнэ.

Яриа→бичвэрийн үнийг сайт дээр зарлана (одоогоор ₮7,000/цаг аудио). Урьдчилсан эрх дууссан, эсвэл засвар үйлчилгээний үед үйлчилгээг түр зогсоож болно.

Хэрэглэгч API token, нууц түлхүүр, эсвэл дотоод холболтын мэдээллийг бусдад дамжуулах, нийтлэх, дахин худалдахыг хориглоно. Ийм мэдээлэл хэрэглэгчийн браузерийн үйлчилгээнд ил гардаггүй.

Хөрвүүлэлтийн нарийвчлал нь файлын чанар, дуу чимээ, дуудлагаас хамаарна. 100 хувь алдаагүй гэсэн баталгаа өгөхгүй.

Бүртгэл ба хувийн мэдээллийн нууцлал

Бүртгүүлэхэд болон дараа нь авсан хувийн мэдээллийг зөвхөн энэхүү журмын хүрээнд, үйлчилгээг үзүүлэх, сайжруулах зорилгоор ашиглана. Хувийн мэдээллийн нууцлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.

Хэрэглэгч өөрийн мэдээллээ харах, засварлах, шинэчлэх, устгахыг хүсвэл «Алдаа мэдэгдэх» хуудас эсвэл цахим шуудангаар хандаж болно.

Үйлчилгээг сайжруулах, мэдээлэл хүргэх зорилгоор төхөөрөмжид cookie хадгалж болно. Хэрэглэгч шаардлагатай бол хөтчийнхөө тохиргоогоор идэвхгүй болгож болно.

Нэг бүртгэлээр зэрэг дээд тал нь хоёр (2) төхөөрөмж, хөтөчөөс хандах боломжтой. Гурав дахь төхөөрөмжөөс нэвтрэх, шалгахыг систем татгалзана. Энэ нь эрхийн хуваалтаас сэргийлэхэд зориулагдсан. Өөр төхөөрөмж дээрээсээ «Гарах» дарвал тухайн төхөөрөмжийн эрх чөлөөлөгдөж, шинэ төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой болно. Алдагдсан төхөөрөмж солих шаардлагатай бол «Алдаа мэдэгдэх» хуудсаар мэдэгдэнэ үү.

Хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд хувийн мэдээллийг гаргаж өгч болно.

Системийн мэдэгдэл, мэдээллийг ихэвчлэн бүртгэлтэй цахим шуудангийн хаяг руу илгээнэ.

Худалдан авалт

Төлбөртэй эрхийг mongolwrite.com сайтаас, эсвэл тэнд заасан төлбөрийн сувгаар худалдан авна.

Одоогийн нээлтийн үнээр 3 сарын эрх ₮6,000, жилийн эрх ₮19,900 байна. Үнэ, багцын нөхцөлийг сайт дээр тухай бүрд зарлана.

«Сонгох», «Худалдан авах» эсвэл төлбөр баталгаажуулах үйлдэл хийснээр энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Худалдан авахын өмнө эрх, хугацаа, үнийн мэдээлэлтэй сайтар танилцана уу. Мэдээллийг дутуу уншсанаас болж андуурч худалдан авсан тохиолдолд MongolWrite хариуцлага хүлээхгүй.

Төлбөр ба төлбөрийн хэрэгсэл

Үнийг өөрчилж болно. Боломжтой бол урьдчилан мэдэгдэнэ. Шинэ үнэ нь зарлагдсаны дараах худалдан авалтад үйлчилнэ. Аль хэдийн идэвхтэй төлбөртэй эрхэд нэмэлт төлбөр нэхэхгүй.

Төлбөрийг дансны шилжүүлэг, QPay (QR код, банкны аппын төлбөрийн холбоос) болон бусад дэмжигдсэн хэрэгслээр хийж болно.

QPay-ээр төлөхөд хэрэглэгчээс нэмэлт шимтгэл, суутгал авахгүй. Дэлгэцэн дээр заасан үнэ нь төлөх дүн байна.

Картын бүрэн мэдээллийг MongolWrite өөр дээрээ хадгалахгүй. Төлбөр QPay / банкны системээр дамжина.

Төлбөртэй холбоотой гомдол, маргааныг «Алдаа мэдэгдэх» хуудсаар илгээж болно. Шаардлагатай бол гүйлгээний дугаар (нэхэмжлэхийн код)-оо бичнэ үү.

Төлбөр буцаах

Төлбөртэй эрх авснаас хойш 24 цагийн дотор үйлчилгээг бодитоор ашиглаагүй бол (шалгалт, хөрвүүлэлт, файл татах зэрэг гол үйлдэл хийгээгүй) төлбөр буцаах хүсэлт гаргаж болно.

24 цаг өнгөрсөн, эсвэл үйлчилгээг ашигласан гэж үзвэл төлбөр буцаахгүй. Техникийн алдаанаас болж төлбөртэй эрхээ огт ашиглаж чадаагүйг MongolWrite баталгаажуулсан бол буцаан олголтыг тусад нь шийднэ.

Буцаан олголт хийхэд банк, төлбөрийн системийн шимтгэлийг хасаж болно.

Сунгалт ба хэрэглээ

Төлбөртэй эрхийн хугацаа дуусахаас өмнө сануулга илгээж болно. Хугацаа дуусахаас өмнө сунгасан бол үндсэн дуусах өдрөөс цааш сунгана.

Үйлчилгээг хууль бусаар хувилах, олшруулах, бусдад дамжуулан арилжих, системийн аюулгүй байдлыг зөрчихийг хориглоно.

Нэг эрхийг олон хүнд зэрэг ашиглуулах, төхөөрөмжийн хоёр (2) хязгаарыг тойрч олохыг оролдохыг хориглоно. Ийм зөрчил илэрвэл MongolWrite тухайн бүртгэлийн хандалтыг түр эсвэл бүрмөсөн хязгаарлаж болно.

Үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг зорьно. Гэхдээ засвар үйлчилгээ, форс мажор, гуравдагч этгээдийн саатлаас болж түр тасалдаж болно.

Хэрэглэгчийн бичвэр

Шалгаж, хөрвүүлж буй бичвэр хэрэглэгчийн өмч байна.

Бичвэр оруулах, файл нээх, татахдаа өөрийн төхөөрөмж, холболтын найдвартай байдлыг хэрэглэгч хариуцна. Сүлжээ тасалдах, төхөөрөмжийн алдаанаас үүдсэн өгөгдөл алдагдалд MongolWrite хариуцлага хүлээхгүй.

Алдаа шалгаж буй бичвэрийг үйлчилгээний чанарыг сайжруулах (үгийн сан, дүрэм гэх мэт) зорилгоор хувийн мэдээлэлгүй, нэгтгэсэн хэлбэрээр ашиглаж болно.

Бичвэрийг хадгалах шаардлагатай бол боломжтой хэрээр хувийн мэдээлэлгүйгээр хадгална.

Яриа→бичвэрт оруулсан аудиог серверт хадгалахгүй. Хөрвүүлсэн бичвэрийг хэрэглэгч өөрөө хуулж авах үүрэгтэй.

Оюуны өмч

MongolWrite үйлчилгээ, программ хангамж, дизайн, лого, агуулга, үгийн сан, дүрмийн өгөгдөл нь MongolWrite-ийн оюуны өмч, эсвэл хууль ёсны лицензээр ашиглагдаж буй өмч байна.

Сайт дээрх агуулга, мэдээлэл, бичвэр, зураг зэрэг нь MongolWrite-ийн өмч байна.

Гуравдагч этгээд рүү заасан холбоос тухайн эх сурвалжийн өмч байна.

Үйлчилгээний хязгаарлалт

Алдаа шалгах, засах, монгол бичигт хөрвүүлэх үр дүн автомат системд суурилна. Тиймээс 100 хувь алдаагүй гэсэн баталгаа өгөхгүй. Чухал албан баримт, хууль эрх зүйн текстэд эцсийн хяналтыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Шууд бус хохирол, орлого алдах, өгөгдөл алдагдахад MongolWrite хариуцлага хүлээхгүй. Хуулиар зөвшөөрөгдсөн хязгаарт хариуцлагын дээд хэмжээ нь тухайн хэрэглэгчийн сүүлийн 12 сард төлсөн төлбөрийн нийлбэрээс хэтрэхгүй.

Бусад

Энэхүү журамтай холбоотой санал, алдааны мэдэгдлээ сайтад байрлах «Алдаа мэдэгдэх» хуудсаар илгээж болно.

Энд зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Алдаа мэдэгдэх →